УИХ-ын сонгуулийн Нийслэлийн МАН-ын хорооны штабын даргаар Д.Сумъяабазарыг, Ерөнхий менежерээр Х.Нямбаатарыг сонгожээ

2 сарийн өмнө 180
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид гуравдугаар сарын 11-ний өдөр хуралдан 2024 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн МАН-ын хорооны штабыг хэн удирдах талаар хэлэлцсэн байна. Ийн зөвшилцсөний эцэст Нийслэлийн МАН-ын хорооны УИХ-ын сонгуулийн штабын даргаар Хотын дарга асан Д.Сумъяабазарыг сонгож, Нийслэлийн МАН-ын  хорооны сонгуулийн Ерөнхий  менежерээр НиЙслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг сонгожээ.  Дашрамд,  Хотын дарга асан Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга юм.