МАН-ын бүлэг: Хотын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан

7 сарийн өмнө 405
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/-ийн хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд худалдан авах үйл ажиллагаанд үүссэн асуудалд холбогдуулж, Засгийн газрын гишүүн, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээллийг сонссон. Худалдан авах ажиллагаанд алдаа гарсан учир Ж.Сүхбаатар сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч байгаагаа үдээс өмнөх бүлгийн хуралдаанаар мэдэгдсэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаар үргэлжлүүлэн хуралдаж, хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хурал үргэлжлүүлж хуралдсан. Иргэдийн зүгээс автобусны асуудлаар УИХ, Засгийн газар, МАН-д хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох шаардлагыг тавьж байгаа. Үүнд Ерөнхий сайдын зүгээс хатуу байр суурьтай байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хурлын завсарлагааны үеэр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, ярилцсан байна. Хотын дарга Д.Сумъяабазар дээрх асуудалтай холбогдуулж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгч байгаагаа бүлгийн гишүүдэд албан ёсоор мэдэгдлээ. Бүлгийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцсэн учир албан ёсны мэдээллийг өгч байна” гэв