Пигкассо гэж нэрлэгдсэн “зураач” гахай амьсгал хураажээ

2 сарийн өмнө 120
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

2016 онд Өмнөд Африкт амьдардаг Пигкассо нэртэй гахай хошуугаараа бийр зууж уран бүтээл “зурдаг” гэдгээрээ интернэтэд алдартай болсон юм. Пигкассог Жоанне Лефсон нэртэй эмэгтэй 2016 онд аварч Өмнөд Африкийн Франшхок тосгон дахь өөрийн үүсгэн байгуулсан амьтны асрах газарт хүргэжээ.

Тэгвэл Пигкассо найман насандаа ревматойд артрид нэртэй үе мөчний эмгэгийн улмаас амьсгал хураасан гэж Лефсон лхагва гарагт /2024.03.06/ мэдэгдсэн байна. Дэлхийн түүх дэх хамгийн амжилттай амьтан зураач гэгдсэн Пигкассо зурсан уран бүтээлээрээ 1 сая гаруй ам.долларын орлого олж байсан юм.

Лефсон “Caters News” агентлагт хэлэхдээ “Асрамжид байдаг амьтдын төлөөлөл болсон тэр амьсгал хураасан нь их харамсалтай байна. Гэхдээ бид түүний сайн сайхан амьдрал, үүсгэсэн гүн өөрчлөлтийг нь тэмдэглэх хэрэгтэй” гэжээ.

2018 онд Пигкассо Өмнөд Африкийн Кейптаун хотын “V&A Waterfront” галерейд бие даасан зургийн үзэсгэлэн нээж, хувийн уран бүтээлийн үзэсгэлэн нээсэн дэлхийн хамгийн анхны амьтан болсон юм. Үүний дараа тэр Нидерланд, Герман, Франц, БНХАУ, Их Британид хэд хэдэн үзэсгэлэн гаргасан байна.

Мөн 2019 Онд Пигкассо Цаг Үйлдвэрлэдэг Швейцарын “Swatch” Компанитай Хамтран Цаг Гаргажээ. 2021 Онд Тэр “WILD AND FREE” Нэртэй Уран Бүтээлээ 25 Мянган Ам.доллароор Зарж, Хамгийн Өндөр Үнэ Хүрсэн Амьтны Урласан Зургийн Рекордыг Тогтоосон Юм. 

Эх сурвалж: New York Times