"Бэлтэс мөрөн"-гийн гэх 2548 иргэнээс 45,3 тэрбум төгрөг залилсан хэргийг шүүж байна

2 долоо хоногийн өмнө 118
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

“Бэлтэс мөрөн ХХК-ийн сүлжээний залилан” гэх тодотголтой эрүүгийн хэргийг шүүх хурал өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 44 минутад эхэлсэн бөгөөд одоогоор шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна.

Эргэн сануулахад, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэй их хэмжээний мөнгө татан төвлөрүүлснээр “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг.

Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад тэд 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон билээ. Ташрамд,  "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.