Дуучин Наагийгийн "Lady in RED" тоглолтын тасалбар 5 сая хүрчээ

2 сарийн өмнө 107
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Жазз дуучин Наагий бүхий л үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хүсэн хүлээсэн “LADY IN RED” тоглолтоо зохион байгуулах болсноо дуулгаад байсан билээ.

Түүний тоглолтод 10 гаруй зочин уран бүтээлчид оролцож дуучин залуугийн фэнүүдэд нь мартагдашгүй, дурсамж дүүрэн үдшийг бэлэглэхээр зэхжээ.

Тоглолт  өнөөдөр UG ARENA-д болно.

Сонирхуулахад, “LADY IN RED” тоглолтын тасалбарын үнэ 5 сая төгрөгт хүрчээ. Тус тоглолтын энгийн суудал 60,000 төгрөг бөгөөд  VIP өрөө нь  5 сая төгрөгөөр худалдаалагдсан байна. Тус өрөөнд 15 хүн орох боломжтой бөгөөд тэдэнд зориулсан бэлэг, оройн хоол, конак, вино, ундаа, ус багтжээ.