Говь-Алтай аймгийн багш нарыг 5 сая төгрөгөөр урамшуулна

2 сарийн өмнө 109
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Говь-Алтай аймаг бага ангийн багш нартаа тус бүр таван сая төгрөгийн урамшуулал олгоно.

Тодруулбал, аймгийн Монгол Улсын Гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн бага ангийн багш нарт тус бүр таван сая төгрөгийн урамшууллыг олгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар хуралдаанаар шийдвэрлэжээ.

Тус аймгийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш нар 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн байна.

Тиймээс эдгээр багш нарыг аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд урамшуулал олгох журам”-ыг үндэслэн шагнахаар болжээ.