Б.ОЮУНГЭРЭЛ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ТАКСАА НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛСЭН НЬ ОЛНЫ ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ

2 сарийн өмнө 129
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа юм. Тэгвэл тус ойгоо тэмдэглэхээр энэ сарын 7-нд Шангрилла зочид буудалд хүлээн авалт хийжээ. 

Энэхүү арга хэмжээний такс нь НЭГ  сая төгрөгийн үнэтэй байсан нь нийтэд ил боллоо.

2018 оноос хойш Б.Оюунгэрэл Монголын эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж байгаа.

Тэрбээр өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн зүгээс түүнийг монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх, хамгаалахад гар бие оролцогдоггүй хэрнээ биднийг төлөөлдөг гэх зэргээр ихээхэн шүүмжилсээр байна.