ЭНЭ ЖИЛИЙН УЛСЫН АВАРГУУДЫГ ЭНЭ САРЫН 20-25-НЫ ХООРОНД ТОДРУУЛНА

3 сарийн өмнө 109
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Засгийн газар жил бүр Сар шинийн баярын өмнө улсын аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн улсын аваргуудыг энэ сарын 20-25-ны хооронд тодруулах аж. Энэ жилээс материалыг цахимаар авсан бөгөөд сайн малчдыг шалгаруулахдаа малын тоог чухалчлахгүй. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзэхээр болжээ.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ярихдаа “Энэ жил улсын аварга малчны материалыг цахимаар авна. Тэгэхээр сумаас аймаг, аймгаас яам руу ирнэ. Дундуур нь хэн нэгэн хүнийг шургуулаад байх боломжгүй. Материалууд ил тод байна. Мөн энэ жил фермерийн аж ахуйг нэлээд дэмжинэ. Өмнө нь улсын аварга малчнаар 100 гаруй хүн шалгаруулж байхад тавхан фермер байдаг байсан. Харин энэ жилээс үүнийг гурав дахин нэмэгдүүлж 15 фермерийн аж ахуйг дэмжиж оруулна” гэв. Дашрамд дурдахад, энэ жил манай улсад 64 сая мал өвөлжиж байгаа бол хавар 18-20 сая шинэ төл авна.