ШИМТ ТЭЖЭЭЛ НЬ 18-20 КГ ХАДЛАНГИЙН ӨВСТЭЙ ТЭНЦДЭГ

1 сарийн өмнө 133
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Малаа шинэ ногоон тэжээлээр тэжээх нь малчид хохирол бага, төлөө бүрэн бүтэн, эсэн мэнд бойжуулах боломжтой байдаг.

Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед шимт тэжээл нь малчдын хувьд хамгийн зөв сонголт болоод байна. Тухайлбал 1 кг улаан буудайн үр хөврөл, үндэс бүхий шинэхэн нахиалсан ногоон соёолж, малын тэжээлийн шимт чанар нэг боодол буюу 18-20 кг байгалийн хадлангийн өвстэй тэнцэнэ.

Хэвийн жинтэй малд өдөр тутам өгч буй тэжээлийн орц норм дээр амьдын жингийн нэг хувиас 1,5 хувьд тооцон нэмэлтээр өгөхөд жингийн алдагдалд орохгүй, жин нэмж, мөн сүүний гарц нэмэгдэээс гадна эмчилгээний чанартай тул турж эцсэн, тамир муутай, өвчтэй малд анх өгөхдөө амьдын жингийн 0,5 хувьд тооцон багаар дасгаж өгсөөр гурван хувь хүртэл хэмжээтэйгээр 21 хоног өгөхөд сэргэж хэвийн байдалд ордог байна.

Хоол боловсруулах эрхтэн дэх хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлж, хэвлэг буюу хадлангийн өвс, ногоон тэжээл гэх мэт бусад хоол тэжээлийг задалж, шимт бодисыг биед шимэгдүүлэх үүрэгтэй ходоодны ашигтай бактерийг нэмэгдүүлж, ялгадсаар алдах тэжээлийн алдагдлыг багасгаж малын бие организмын бодисын солилцоог идэвхжүүлэн, хордлого тайлж, дархлааг сэргээж эрүүлжүүлэх чухал ач холбогдолтой.