Ц.ДААРЪЯАГИЙН "ЗАГНУУЛДАГ" ШАВЬ ОЛОН УЛСЫН ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

2 сарийн өмнө 17705
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

АНУ-ын Нью Йорк хотын "Carnegie Hall"-д Олон улсын төгөлдөр хуурын тэмцээн зохион байгуулагдлаа. Монгол улсын хоёр төгөлдөр хуурч тэргүүн байр болон дэд байрт шалгарчээ. Тодруулбал, Төгөлдөр хуурч, багш Ц.Дааръяагийн хоёр шавь уг амжилтыг гаргасан байна. Тэдний нэг нь цахим орчинд багшдаа "загнуулдаг" шавь гэдгээрээ олонд танигдаад байсан билээ. Тоглолтын дараах баярын сэтгэгдлээ Ц.Дааръяа илэрхийлэхдээ "Түрүүлдэг шавь маань загнуулаад од болдог хүү шүү дээ. Загнуулсны эцэст амжилт гаргалаа. Чадлаа. Тоглож байх үед нь салгалаад чичрээд байсан. Өмнөөс нь тоглож байгаа юм шиг огшлоо. Алддаг хэсэг дээрээ алдчих вий гэж айгаад зүрх амаар гарах шахсан. Алдаагүй тоглохоор нь гайхах баярлах зэрэгцсэн" гэлээ.