Сүүлийн дөрвөн жил Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн 10 улстөрч

3 долоо хоногийн өмнө 6496
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Монгол Улсын хоёр сая гаруй буюу нийт хүн амын 70 гаруй хувь нь идэвхтэй фэйсбүүк хэрэглэдэг гэх судалгаа бий. Идэвхтэй хэрэглэгчдийн 95 хувь ухаалаг гар утаснаасаа нэвтэрдэг аж. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд дахь сашиал хэрэглээ улам нэмэгдэж байна. Залуусын хувьд Фэйсбүүкээс илүү Инстаграм платформын хэрэглээ өндөр байгаа бол дунд болон дундаас дээш насныхны хувьд Фэйсбүүкийн хэрэглээ өндөр байна. Монголчуудын Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглээг дагасан төлбөртэй сурталчилгаа ч нэмэгдсэн. Тухайлбал, Монгол Улсад 270 мянга гаруй төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй Фэйсбүүк пэйж хуудас байдаг байна.

Мета компаниас мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс нийгэм, улс төр болон улстөрчдийн төлбөртэй зар сурталчилгааны тайланг нээлттэй мэдээлдэг болсон. Эл мэдээллээс харвал, 2020 оны наймдугаар сараас хойш улс төрийн талаарх 25525 удаагийн 371.528 ам.долларын төлбөртэй зар сурталчилгааг Монголоос идэвхжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид сүүлийн дөрвөн жилд 1.25 тэрбум төгрөгийг Мета компанид төлж, өөрсдийгөө сошиалд сурталчилсан байна.
Фэйсбүүкийн төлбөртэй зар сурталчилгаанд хамгийн их мөнгө төлсөн 10 улстөрчийг жагсаавал:







Тайлбар: Ж.Ганбаатар гишүүн нэрээ өөрөөр бичиж, хоёр өөр хаягнаас төлбөр төлж сурталчилгаа явуулсан байв.

  1. Дээрх инфографикт үзүүлсэн нь сүүлийн дөрвөн жилд төлсөн улстөрчдийн төлбөртэй зар сурталгааны дүн. Харин сүүлийн гурван сар фэйсбүүкт хамгийн их мөнгө төлж сурталчилгаа хийж буй улстөрчдийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар тэргүүлж байгаа бол сүүлийн 30 хоногт С.Бямбабогт, Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар тэргүүлж байна. Цаашид УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорсны дараа Монголын улстөрчдийн Фэйсбүүкийн сурталчилгаа улам идэвхжинэ.

    Энэ жилийн хувьд олон нэр дэвшигчтэй, сонгуулийн сурталчилгааны хоног бага учир төвийн болон нийслэлийн нэр дэвшигчдийн хувьд сошиалд тулгуурлан сурталчилгаа хийх тактик илүү барьж таарна. Бүсээс хамаарч нэг нэр дэвшигчийн зардлын дээд хязгаарыг 800 саяас 1.5 тэрбум байхаар тооцож байгаа юм. Үүний багагүй хувь сошиал сурталчилгаа, инфлүүнсерүүдэд хуваарилагдах болов уу.