Сэлбэ голын мөсийг Туул гол руу 2.3 тэрбум төгрөгөөр зөөсөн гэв үү?

1 сарийн өмнө 90
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Энэ өвөл Сэлбэ голын ус хөлдөхдөө халиа тошин үүсгэж, 100 айлын гүүрний урдах хороололын айл өрхүүд, АНУ-ын Элчин сайдын орчимд эргээ давахдаа тулж, шар усны үеэр болж болзошгүй нөхцөл үүссэн тул Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс Сэлбэ голын мөс халиа тошин үүсгэж байгаа хэсгийг “зохицуулах” чиглэлийг Нийслэлийн захирагчийн албанд өгчээ.

Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү чиг үүргийнх дагуу УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж тус асуудлыг шийдвэрлэх үүрэг өгч.

Гэтэл нөгөөх М.Балдандорж нь “Болдоггүй бор өвгөний үлгэр”-т гардаг шиг “Хурмаст тэнгэрийн заавраар Болзоотын бор толгойг ниргэ гэснийг нь болдоггүй бор өвгөнийг ниргэчихэж” гэгчийн үлгэрээр эргийн хамгаалалт давж хальсан мөсийг аюулгүй болго гэснийг нь Сэлбэ голын мөсийг тэр чигээр нь зөөж Туул голруу аваачиж асгасан байна.

Бүр сүүлдэ мөс л байвал хамаагүй энд тэндээс олоод ч болов ачиж аваачин Туул голд буулгасан ч гэх.

Гэтэл ингэсний учир тайлагдав бололтой. Мөс зөөх нь тэдэнд ойгүй ашигтай “бизнес“ байсан аж.

Мань дарга М.Балдандорж УБЗАА-ны санхүүгийн албатайгаа нийлж ажилаасан байж болзошгүй байна.

Тэд Сэлбэ голоос Туул гол руу 8 орчим кмт автомашинаар мөс зөөхдөө нийтдээ 11000 рейс хийлгэсэн гэх бөгөөд, нэг рейсийн зардлыг 215 мянган төгрөгөөр тооцож, нийт 2.3 тэрбум төгрөгийгн төсвөөс авсан гэх боловч үнэндээ жолооч нарт нэг рейсийн төлбөрт 120 мянган төгрөг олгосон тухай мэдээлэл жолооч нараас бидэнд ирлээ.

Мөн нэг экскаваторыг өдрийн 3.0 сая төгрөгөөр хөлсөлсөн гэх боловч тэдэнд 800 мянган төгрөг олгосон байж болзошгүй тухай мэдээлэл ирлээ. Хэрэв энэ үнэн бол энд дурьдагдан буй зөрүү мөнгө хаачив гэдэг асуудал үүснэ.

Тиймээс АТГ, ЭЦГ зэрэг хуулийн байгууллагууд М.Балдандорж даргыг шалгаж, камерийн хяналтыг нягтлана бизээ.

Дашрамд хэлэхэд УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж гэдэг нөхөр УБ хотын ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга асан Т.Гантөмөрийн багт ажиллаж байсан хүмүүсийн нэг бөгөөд өдгөө ч түүний “бүрдүүлсэн” баг “иймэрхүү” ажил дээр гар хөл нийлэн “ажилладаг” юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

Сануулж хэлэхэд “амташсан хэрээ арван гурав эргэнэ” гэгчийн үлгэрээр дагуу УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж өөрийн хамаарал бүхий найз нөхдүүдтэйгээ нийлэн өнгөрсөн зун болсон үеэрээс үүдэлтэй хог шороог зайлуулах ажлыг гүйцэтгэсэн бол саяхан Урт цагааныг буулгаж, барилгын хог хаягдлыг нь зөөвөрлөх ажлыг мөн л маннь эр хариуцан гүйцэтгэсэн гэх юм билээ.

Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар, УБ хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Ц.Төрхүү та энэ асуудлыг анхааралдаа авч үзнэ буй за.