Ройтерс : Монгол Улс ШХАБ-д элсэхээс 20 орчим жил татгалзаж байна

5 сарийн өмнө 211
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян  Евразийн аюулгүй байдлын эвсэлд Иран улсыг элсүүлсэн шигээ Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Үүнийг нь Ройтерс агентлаг Хятад улс өөрсдийн байгуулсан эвсэлдээ жижиг хөршөө элсүүлэх зөөлөн түлхэц өгөв гэж дүгнэн мэдээлжээ.

Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орон  бүрэн эрхт гишүүнээр элссэн ч Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) элсэхээс 20 орчим жил татгалзаж, 2004 оноос хойш ажиглагч орон гэсэн статустай байгаа юм.

Хятад улс Монгол Улстай ШХАБ болон бусад олон талт хүрээнд хамтын ашиг сонирхлоо илүү сайн хамгаалахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж өнгөрсөн долоо хоногт  Бишкект болсон ШХАБ-ын хуралдааны үеэр Ли  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын өмнө хэлсэн үгэндээ Монгол Улс олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ ШХАБ-ын орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэв.

Монгол Улс хөршүүд болон Азийн бусад орнуудтай хоёр талын харилцаа тогтооход эртнээс анхаарч, хамгийн том хоёр хөрш болох Хятад, Оростой эдийн засаг, аюулгүй байдлын гурван талт гэрээ байгуулсаар ирсэн. Гэхдээ улс төрийн бие даасан байдлаа харуулахын тулд "гуравдагч хөрш" гэгдэх дипломат бодлого явуулж, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, бүс нутгийн аюулгүй байдлын эвсэлд нэгдэх уриалгыг эсэргүүцэж байна. ШХАБ нь хэдийгээр цэргийн холбоо биш ч терроризмын эсрэг тэмцэл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ гишүүдээр дэлхий дахинд нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс