ОРОН НУТАГТ СУРАЛЦДАГ ОЮУТНУУД “ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТАД ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2 сарийн өмнө 3124
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусыг эхний ээлжид цахимаар бүртгэнэ. Сүүлийн хоёр жилд төрийн үйлчилгээний цахим цонх E-Mongolia-гаар дамжуулж зөвхөн нийслэл дэх, дээд сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан. Харин энэ жил орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэх боломж нээгдлээ. Энэ жилийн бүртгэл 3 дугаар сарын 1-11-ний өдрийн 9:00-17:00 цагийн хооронд явагдана.

Тавигдах шаардлагын тухайд:

Сурлагын голч дүн 2.8-аас дээш, 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан байх ёстой. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж, бүртгүүлэх юм.

Шаардлага хангаж, бүртгэгдсэн оюутнуудыг эрүүл мэнд, биеийн тамирын шалгаруулалтад оруулж тэнцсэн оюутнууд онолын бэлтгэл сургалтад хамрагдаж, нийтдээ 98 цагийн буюу 4 кредит бүхий хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн хичээлүүдийг судална. Хичээл бүрийн шүүлгэнд 60-аас дээш оноо авсан оюутнууд эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсанаар 6 дугаар сарын 15-наас хээрийн сургалтын бэлтгэлд гарах боломж бүрдэнэ.