Оргон зайлсан шувууд Ерөнхий сайдын эсрэг акц өрнүүлэхээр хилийн чинадаас чиглэл заавар өгч сууна

1 сарийн өмнө 182
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Авлига, албан тушгаалын хэрэгт шалгуулж байхдаа хилийн чинад руу  оргон зайлж, эрэн сурвалжилж байгаа  шувууд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг унагахын тулд юу ч хийхээс сийхгүй байгаа гэнэ. МАН ялагдал хүлээж байж тэд эх орондоо хөл тавих эрхтэй болно, шалгуулж буй хэргээ ч цайруулна. Ийм мөрөөдөлтэй дээр нь мөнгөтэй “сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир нар нэгдэн “хор найруулж”, Монгол дахь гар, хөл болсон хүмүүс рүүгээ холбогдон төсөв зардлыг бид зохицуулна. МАН тэр дундаа Ерөнхий сайдын эсрэг акц зохион байгуул. Унагахын тулд бүхнийг хий гэх заавар, чиглэл өгч суугаа гэх. Тиймдээ ч сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн хотын гудамжаар автобусаар явж, энэ үеэрээ “Бид мөнгөтэй бол тэгээд болно. Тамхины ишээ гудамжинд хаяж байгаа хүмүүсийг торго. Бүр 50 саяар торгоод өг” гэж хэлж буй бичлэг цацагдсан нь зөвхөн эхлэл гэж ойлгож болохоор аж. Өөрийнх нь эсрэг ажиллагаа эрчимжсэн талаар Ерөнхий сайд ч мэдээлэлтэй байгаа ба тэрбээр “Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Авлигатай тэмцэнэ гэдэг журмын нөхөдтэйгөө,  нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чинадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг би мэдсэн” гэж мэдэгдсэн удаатай.

УИХ-ын сонгуулийн өдөр дөхөх тусам шувуудын гар хөл болсон хүмүүсийн хорлонтой ажиллагаа эрчимжиж, чухам хаанаас ямар бичлэг, баримт нотолгоо гарч ирэхийг таашгүй. Сонгуулийн санал хураалтын  өмнөхөн 60 тэрбумын гэх бичлэг ил болж, МАН-ын дарга М.Энхболдын хувь заяаг ганц өдрийн дотор орвонгоор нь эргүүлж байсан удаатай. Үүнийг л шувууд хүсэж, мөрөөдөж суугаа.   

Энэ удаад ч шувууд хилийн цаанаас Ерөнхий сайдыг унагах бүхий л ажиллагааг хийхээр зэхэж, Монгол дахь гар хөл болсон хүмүүстээ заавар чиглэл өгсөн шигээ  тунчиг завгүй байгаа гэлцэнэ.