ОЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТАЛААР ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

4 сарийн өмнө 125
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Ирэх 2024 онд Монгол оронд Ой, модны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиох бөгөөд үүнийг угтан олон ажил төлөвлөгдөн зохион байгуулагдаж эхлээд байна.

Ойн салбарын 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр ЗГХА Ойн газарт салбар байгууллагуудын төлөөлөл, ахмадуудтайгаа уулзалт өнгөрсөн сард зохион байгууллаа. Уулзалтаар Ойн салбарын 100 жилийг хэрхэн тэмдэглэх, ямар төлөвлөгөөт арга хэмжээнүүд зохион байгуулах талаар ярилцлаа.

Мөн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах тал дээр санал солилцов.

ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн газар дахин байгуулагдаад хэдийгээр ганцхан жилийн нүүр үзэж байгаа ч чамлахааргүй олон ажилд ахиц, дэвшил гарсан. Тэр дундаа гадаад харилцааны хувьд маш олон шинэ сувагтай боллоо. Энэ нь зөвхөн Ойн газарт хамааралтай биш. Манай салбарын бүх төлөөллүүд идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны үр шимийг хамтдаа хүртэх боломжтой. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр манай ойн салбарын хөгжилд маш том дэмжлэг болохын зэрэгцээ олон нийтийн анхаарлыг ойн салбарт татан оролцуулах боломж нээгдээд байна” гэдгийг онцоллоо.

Ойн салбарын ахмадууд 70,80,90 жилийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байсан урьдын туршлагаасаа хуваалцаж, өөрсдийн саналыг дэвшүүлж, цаашдаа хамтран ажиллахаа илэрхийлэв.

1924 оны 9 дүгээр сард хуралдсан Ардын засгийн газрын 39 дүгээр хурлаар Аж ахуйн явдлын яамыг 6 хэлтэстэйгээр байгуулан “Ой, модны хэлтэс”-т ой, мод, ан, амьтныг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг хариуцуулж, улмаар Аж ахуйн явдлын яамны сайдын 1924 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар уг хэлтсийн харьяанд Улаанбаатар хот болон Ерөөгийн эх Ходоод, Дорнодын Онон харуул, Хөвсгөл аймгийн Хатгалд анхны дөрвөн ойн анги байгуулах шийдвэр гаргаснаар Монгол Улсад орчин цагийн ой, модны салбар үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьсан бөгөөд эдүгээ энэ салбар хөгжил дэвшлийнхээ 100 жилийн ойтой золгож байна.