"Нүүрс"-ний хэргээр хорих ял сонссон Т.Аюурсайханыг Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчээс нь чөлөөллөө

1 сарийн өмнө 90
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн  өчигдрийн  хурлаар  УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлсөн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нь "Нүүрсний" гэх хэрэгт холбогдож, улмаар өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс гурван жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр өдгөө хорих ялаа эдэлж байгаа. 

Тэрбээр анх нүүрсний хэрэгт холбогдсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Мөн түүнийг уг хэрэгт холбогдсон учир Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаас чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг сонгосон байдаг. Тэгвэл өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаар  Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлж, оронд нь Н.Батсүмбэрэлийг сонгосон байна.