НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛЬТАЙ БОЛЛОО

3 сарийн өмнө 104
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай боллоо.

Хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэх бүрэн боломж бүрдэж, иргэний эрүүл мэндийг хамгаалах бодлого хоёр тулгууртай, санхүүжилтийн хоёр эх үүсвэртэй болж буй юм.

С. Чинзориг: Манай улсын хүн амын дунд зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус буюу сэргийлж болох өвчлөл зонхилон тохиолдож буй бөгөөд эдгээр өвчнийг үүсгэдэг гол шалтгаан нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол. Тодруулбал, дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг. Мөн тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т орж, 2 эрэгтэйн нэг нь, 10 хүүхэд тутмын 3 нь тамхи татдаг гэхчилэн сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт бий.Ажил, амьдралдаа эрүүл, зөв дадлыг хэвшүүлсэн хүн нийт хүн амын ердөө 6,0 орчим хувийг эзэлж байгаа юм. Тиймээс хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хууль чухал үүрэг гүйцэтгэх болно.Хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэх бүрэн боломж бүрдэж, иргэний эрүүл мэндийг хамгаалах бодлого хоёр тулгууртай, санхүүжилтийн хоёр эх үүсвэртэй болж буй юм.

ДЭМБ-аас хүний эрүүл мэндийн байдал, өвчлөх эрсдэл тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйлээс 55 хувь хамаардаг болохыг тогтоосон байдаг.