Намдаа адлагдсан сайд Ж.Сүхбаатар

1 сарийн өмнө 161
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

УИХ дахь чадварлаг хуульчдын нэг гэгддэг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд асан,  Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг "ногоон автобус"-ны хэрэгт яллагдагчаар татсан талаар АТГ мэдээлж байв. Гэвч тэрбээр АТГ-т шалгуулаад зогсохгүй хуулийнхан түүнийг намынх нь удирдлагад байгаа зарим нөхөдтэй хамтран шударга бусын хонгилоор чирнэ гэж дарамталжээ. Энэ тухайгаа “Лхагвын цаг” нэвтрүүлэгт оролцохдоо хэлж, ирэх  УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Миний хэргийг шийдээгүй байхад би нэр дэвшихгүй. Харин би сонгогчдодоо нэг зүйл хэлье. Засгийн газрын сайд болоогүй гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүний ажлаа сайн хийсэн гэж боддог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд бүх том асуудалд оролцсон. Том зургаараа харсан бодлогодоо үнэнч байгаа. Сайдаар ажиллаж байхад, ажилласны дараа ч миний ажил бүтэлгүйтээгүй.  Би өөрийгөө гэм буруугүй гэдгээ шүүхийн өмнө батална, харуулна. Би улс төрд унаж, босож үзсэн хүн. Албан тушаалыг өгч, авч сурах ёстой байдаг. Би 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй. Ер нь 126 гишүүнтэй болох чухал сонгууль тул нэр дэвшигчдийн ёс зүйн шалгуур өндөр байх ёстой. МАН энэ шалгуурыг хатуу баримтална гэж найдаж байна" гэлээ.

МАН Ж.Сүхбаатар гишүүнийг Нийслэл хотын түгжрэлийг бууруулах сайдаар томилж, хэл амтай энэ ажлыг зохицуулж, түгжрэлийг бууруулах гарц гаргалгааг олж чадна гэж итгэн сайдаар томилсон ч эсрэгээрээ болсонд түүнийг нэг мөр  улс төрөөс зайлуулахаар шийдсэн бололтой. Тиймдээ ч хууль хяналтынхантай хамтран хонгилоор чирэхийг завджээ.

Хамгийн харамсалтай нь, хамт зүтгэж байсан нөхөд нь нүүрээ буруулж, хатган харлуулах ажлыг хийсэн гэв. МАН улс төрийн ууган хүчин хэмээн бардамнадаг ч  намынхаа хэнийг ч болов улс төрөөс ядах юмгүй арчиж хаядгийн жишээ энэ болов.