МОНГОЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ИТАЛИ УЛСЫН ВЕНЕЦИ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛНА

1 сарийн өмнө 85
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

No description available.Бүгд Найрамдах Итали Улсын Венецийн Дүрслэх урлагийн олон улсын 60 дахь удаагийн биенналийг тохиолдуулж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, УГЗ, Төрийн шагналт, урлаг судлалын доктор Н.Цүлтэмийн 100 насны ойд зориулан Монгол зургийн тусгай үзэсгэлэнг Итали Улсын Венец хотын Garibaldi галерейд 2024 оны 4-р сарын 20-ноос 11-р сарын 24-ний өдөр хүртэл зохион байгуулна. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар АНУ-ын Индиана Их Сургуулийн Херрон Урлаг, Дизайны сургууль, Монгол Зураг нийгэмлэг ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнг Гадаад Харилцааны яам, МИАТ төхк, Монгол сан дэмжиж буй юм.

No description available.Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг 2023 оны 3-р сараас эхэлж хийсэн бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд санхүү болон оролцооны дэмжлэг хүссэн уулзалтыг Соёлын асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллага, Гадаад Харилцааны яам, хувийн хэвшил, судлаачидтай хийлээ. Олон хүний хүч хөдөлмөр, хүчин чармайлтаар Монгол зургийн тусгай үзэсгэлэн анх удаа Итали Улсын Венеци хотод зохион байгуулагдаж, Дэлхийн дүрслэх урлагийн тавцанд Монголын зураачдын бүтээлүүд дэлгэгдэж, Монгол Улсын нэрийг гаргах боломж бүрдэж байна. “MONGOL ZURAG: THE ART OF RESISTANCE” үзэсгэлэнгийн ерөнхий куратор, урлаг судлаачаар Ц.Уранчимэг доктор ажиллаж, Хөдөлмөрийн баатар, АЗ, УГЗ, Төрийн шагналт, урлаг судлалын доктор Н.Цүлтэм, Б.Баатарзориг, О.Үржинханд, Ч.Баасанжав нарын уран бүтээлийг олон түмэнд дэлгэн харуулахад бэлэн боллоо.

No description available.