Л. ГАНТӨМӨР: ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС 2048 ОН ГЭХЭД МОНГОЛЫН ЭКСПОРТ ТАСАРНА ГЭСЭН ТООЦООЛОЛ ГАРСАН

3 сарийн өмнө 113
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл "Тусгаар тогтнол Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Ардчилсан хөдөлгөөнд орохын тулд засаж залруулах ёстой зүйл дээрээ эхлээд ойлголцох хэрэгтэй. Бидний ойлголцол "Үндэсний"ойлголцол болох юм. Цаашид төсөв мөнгө, хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогыг тус тусад ярих биш, баялагийн менежментийн талаарх тодорхой ойлголтыг гаргаж тавина. Түүнийгээ Монголын улс төр, бусад намуудаар хүлээн зөвшөөрүүлэх нь чухал.

Эрх баригчид хувьцаа, хувь, ногдол ашиг тараах гэх мэтээр социализм байгуулах уралдаан руу эргэлт буцалтгүй орчихлоо. Үүнийг бид зогсоох ёстой. Олон улсын байгууллагаас 2048 он гэхэд Монголын экспорт тасарна гэсэн хэцүү дүгнэлт гаргасан байна билээ. Бид амьддаа эх орноо Африк шиг болохыг харахыг хүсэхгүй.

Тийм ирээдүйг бүтээхгүйн төлөө баялагаа зөв ашиглах ёстой. Дараагийн 200, 300 жилд оршин тогтнох эх үүсвэрийг бий болгохын тулд эрүүл ухаанаар бодож, ухаалаг шийдвэр гаргахаас аргагүй. Зэс, нүүрсний экспортын орлогоор 100 жил амьдарна гэж төсөөлж болохгүйг ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг урсгалаар нь явуулаагүй Б.Түвдэндорж, П.Галиндэв дарга нарын санаачилга, бүлгийн гишүүдийн шийдвэрт талархаж байна. Бид эрх баригчдын дураар авирлахыг цаг тухайд нь зогсоох ёстой. МАН Эрдэнэс Тавантолгойн 34 хувийг иргэдэд эзэмшүүлж, сонгуулийн өмнө ногдол ашиг тарааж магадгүй.

Ийм болхи тоглолт руу явах гэж буй учраас Баялагийн сангийн талаарх ойлголтыг нэг талдаа гаргахыг шахах хэрэгтэй. Бүх төвшинд "Үндэсний" эрх ашиг гэдгийг сайтар ойлгуулах ёстой учир битгий хөнгөн хуумгай хандаарай гэж хүсмээр байна” хэмээлээ.