“Интермед“ эмнэлэг охиныг минь эх барих үед эгмийг нь хугалчихлаа

1 долоо хоногийн өмнө 69
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Өчигдөр /2024.06.04/ нэгэн иргэн цахим хуудаснаа "Интермед эмнэлэгт эхнэр маань төрж амаржсан ч эмч нарын буруутай үйлдлээс болж, нярайн эгмийг болгоомжгүйгээр хугалж, хариуцлага хүлээсэнгүй" гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл нярайн эцэг эх өнөөдөр мэдээлэл хийлээ. Охины аав "Манай охин тавдугаар сарын 27-нд төрсөн. Эх барих явцад энэ хэрэг гарлаа. Эмнэлгээс гараад хоёр хоногийн дараа төлөвлөгөөт үзлэгээр эгэм нь хугарсан болохыг мэдсэн.

Манай хүүхдийн зүүн гар нь мөрнөөс дээш хөдөлнө, баруун гар нь мөрнөөс дээш хөдлөхгүй байгаа."Интермед" эмнэлэг бидэнд ямар ч холбоо бариагүй" гэв.

Охины ээж "Эх барих эмчийн буруугаас болж охинд минь ийм зүйл тохиолдлоо. Ядаж хүн ёсоор охиныг минь эх барьсан гурван эмч уучлалт гуйгаагүй. Бид үүнд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан" гэлээ.

Эх сурвалж: ubn.mn