ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО

3 сарийн өмнө 120
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр баригдаж, ашиглалтад орлоо.

Барилгын ажлыг БШУЯ-ны захиалгын дагуу “Шигота” ХХК-ийн зураг төслөөр “Их-Очирт хүрдэн” ХХК хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, БШУЯ-ны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны 12-р сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр барих барилгын ажлын тендерийг зарлаж гүйцэтгэгчээр “Их-Очирт хүрдэн” ХХК шалгарч, улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Энэ сарын 28-нд сурагчид шинэхэн дотуур байрандаа орох юм.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар