ДЭВШИЛТЭТ СОЦИАЛ ДЕМОКРАТ КЛУБ , ХҮНИЙ ЭРХ ДЭВШИЛТЭТ БОДЛОГЫН ХҮРЭЭЛЭН ХАМТРАН 2023 ОНООС ЭХЛЭН “БОДЛОГЫН МЭТГЭЛЦЭЭН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

3 сарийн өмнө 107
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Дэвшилтэт Социал Демократ клуб, Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын хүрээлэн хамтран 2023 оноос эхлэн “Бодлогын мэтгэлцээн”-ийг зохион байгуулж байна. 21 хоног тутамд нэг удаа зохион байгуулагддаг “Бодлогын мэтгэлцээн” гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа. 


Гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Бодлогын мэтгэлцээн”, “Төрөөс зарим төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг тогтоох нь зөв” сэдвийн хүрээнд явагдлаа. 


Мэтгэлцээнд Нотлогчийн байр сууринаас МУИС-НУС, Эдийн Засгийн тэнхимийн Дэд Проф. Н.Ууганбаатар, Няцаагч байр сууринаас “Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн”-гийн Захирал Б.Дөлгөөн нар оролцсон юм. Ковидын үед хэт их өрсөлдөөн, хэт их эрэлтээс шалтгаалж Монгол Улсад төдийгүй олон улс оронд 00-ын цаасны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ хомсдол ч үүсч байсан бодит жишээ байгаа. Мөн мэдээллийн тэгш бус байдал нь зах зээлд монополь байдлыг бий болгодог тиймээс төрөөс зарим бараа, үйлчилгээний үнийг тогтоох ёстой гэж нотлогч тал үзсэн. Харин няцаагч талаас Монгол Улсад зах зээлийн шилжилт бүрэн явагдаж дуусаагүй байна. Энэ шилжилтийг бүрэн дуусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 


21 хоногийн өмнөх “Бодлогын мэтгэлцээн” нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог төр дэмжих ёстой” сэдвээр явагдсан юм. Илүү хүртээмжтэй нийгмийг бүрдүүлж, иргэн бүрт ээлтэй орчин байхын тулд бид боловсролын тогтолцоондоо хэрхэн анхаарах ёстой талаар мэргэжлийн судлаачид онол, практик, олон улсын туршлагад үндэслэн мэтгэлцсэн юм. 

Эх сурвалж: Монгол Ардын нам