Гадаадын банк салбараа байгуулбал дүрмийн сан шаардахгүй

5 сарийн өмнө 202
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px


Засгийн газар, Монголбанк гадаадын банкны эрэлд гараад буй. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд гадаадын банк салбар нэгж байгуулахыг дэмжиж ажиллахаар тусгасан.

Одоогоор Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллага гурван төрөлд ажиллах боломжийг нээгээд байгаа юм. Нэгд, гадаадын томоохон банкууд салбараа Монгол Улсад нээн ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Ингэхдээ заавал дотоодын банкуудад тавьдаг шиг 100 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байх хатуу шалгуур тавихгүй гэдгийг Монголбанкны зүгээс мэдэгдсэн. Учир нь, гадаадын банк тухайн улс орондоо банкны үйл ажиллагаа явуулах шалгуур стандартыг хангасан байдаг учраас Монгол Улс түүнийг үндэслэн салбараа байгуулахыг дэмжих аж. Олон улсад ч ийм зарчим хэрэгждэг учраас Монголбанк үүнийг дагана гэдгийг удирдлагууд нь илэрхийлсэн.

Түүнчлэн Монголд төрөлжсөн гадаадын банк байгуулах эрх зүйн орчин бүрдсэн, мөн дотоодын банкуудад хөрөнгө оруулах боломж нээлттэй байгаа юм.

Саяхан Монголбанкны удирдлагууд БНСУ-д ажлын айлчлал хийхдээ тус улсын томоохон банкны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад салбараа нээн ажиллахыг урьсан байна. Өмнөд Солонгосын хоёр дахь том банк болох Шинхан банк Монголыг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсад БНСУ-ын сүлжээ дэлгүүр, бизнес, аялал жуулчлал нэмэгдэх хандлагатай байгаа тул салбараа нээн ажиллуулах асуудлыг судалж үзэхээр болсон байна.