Б.Чулуунгэрэл: Иргэдийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргадаг 10 алдаа

1 сарийн өмнө 234
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px


Иргэд гэрээ болон түүнтэй холбоотой харилцаанаас үүдсэн зөрчилдөөнт, маргаантай асуудлуудаас болоод өөрийн эрхээ хамгаалуулахаар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гомдол гаргадаг.

Гэвч эрх зүйн боловсрол, мэдлэг дутмагаас цөөнгүй бэрхшээлтэй тулгардаг. Шүүх нэхэмжлэл гаргагч иргэний нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж, буцаах шийдвэр гаргадаг. Иймээс тухайн иргэн гаргаж буй нэхэмжлэл, гомдлоо хууль зүйн шаардлагад нийцүүлэн гаргах зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас хуульч, өмгөөлөгч хүний зүгээс иргэдийн нэхэмжлэл гаргахдаа нийтлэг гаргадаг алдаанууд болон анхаарах ёстой зүйлсийг жагсаан бичлээ.

  1. Нэхэмжлэлдээ хариуцагч талын гэрийн хаяг, утасны дугаарыг зөрүүлэх, бичихгүй үлдээх

Иргэний журмаар нэхэмжлэл гаргаж буй иргэдийн дийлэнх гаргадаг алдаануудын нэг. Хойрго зандаа ч юм уу, аль эсхүл өөрсдийн бичиж буй нэхэмжлэлдээ хариуцлагатай хандаагүйгээс болж нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрийн хаягыг сольж бичих, нэрийг нь сольж бичих, утасны дугаарыг бичилгүй үлдээх зэрэг нийтлэг алдаанууд гаргадаг.

  • Хэргийн харъяалал зөрчиж нэхэмжлэлээ гаргах

Нийтлэг гардаг алдаануудын нэг. Нэхэмжлэлээ гаргаж буй иргэд өөрийн оршин сууж байгаа хаягаар шүүхэд гаргана гэж ойлгон нэхэмжлэл гаргах тохиолдол цөөнгүй. Үүнээс шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14, 65.1.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хариуцагчийн оршин суугаа хаягийн нутаг дэвсгэрийн шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл хуулиар тусгайлан шийдвэрлүүлэхээр заасан маргааныг өөр иргэний шүүхэд гаргасан байх жишээний. Тухайлбал, иргэн н.Батаа барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг “Ю” ХХК-тай гэрээ байгуулан барилгын өрлөгийн ажил хийж гүйцэтгэж өөрийн ажлаа тохирсон цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн.

Гэвч гэрээ байгуулсан “Ю” ХХК-ийн зүгээс ажил гйүцэтгэсэнтэй холбоотой хөлс мөнгийг өгөхгүй удаасанд иргэн н.Батаа гомдол гаргаж. “Ю” ХХК-ийн албан ёсны хаяг нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг боловч иргэн н.Батаа Баянзүрх дүүргийн шүүхэд гомдол гаргажээ. Өөрийн цаг заваа гарган баримт цуглуулан өгсөн нэхэмжлэл буцаагдсан.

  • Улсын тэмдэгтийн хураамжаа дутуу төлөх буюу нэхэмжилж буй хөрөнгийн үнийн дүнгээ буруу тооцоолох

Угтаан бол нэхэмжлэлийн үнийн дүнгээ зөв тооцоолоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хэрэгцээ тулгардаг.Үүнээс шалтгаалан улсын тэмдэгтийн хураамжаа дутуу төлөх, илүү төлөх асуудал үүсч болдог. Мөн зарим иргэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг албан ёсны байгууллагаар үнэлээгүй өөрийн таамгаар үнэлж, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөө илүү төлдөг тохиолдлууд цөөнгүй.

  • Урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой, урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй байх

Мэдээж тодорхой төрлийн хэргүүдэд урьдчилан албан ёсны шийдэх ёстой байгууллагуудыг хуулиар тусгайлан заасан байдаг.

  • Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах

Өөрийн хамаарлын бус асуудлаар бусдын өмнөөс нэхэмжлэл гаргаад түүнийгээ шийдүүлэх гээд шүүх дээр зарга хийгээд байдаг иргэд цөөнгүй л харагддаг. Чухамдаа бусдын төлөө явж байгаа бол албан ёсны баримт бичгийг бүрдүүлэн хууль ёсоор маргааны оролцогч болж оролцох нь шүүх шударга шийдвэр гаргахад ихээхэн ач холбогдолтой байдаг.

  • Нэхэмжлэлийн шаардлагаа үйл баримт, нөхцөл байдлаас ташаагаар тодорхойлох

Маргааны нөхцөл байдал нэхэмжлэгчийн нэхээд буй шаардлагатай зөрөлдөх, юуг хэнээс нэхээд байгаа нь тодорхойгүй байхыг ойлгоно. Бараа бүтээгдэхүүн худалдан авсан түүний үнийн талаар маргаж байгаа боловч үндсэн харилцаа зээлээр худалдах, худалдан авах харилцааны маргаан байх жишээний.

  • Шүүх хуралдааны танхимд талууд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хэрүүл хийх, хурцадмал харилцаа үүсгэх

      Мэдээж талууд эд хөрөнгө, хөрөнгө мөнгөний маргаантай боловч өнөөдөр соёлт хүмүүний орчлонд амьдарч буй хүн л болсон хойно нийгмийн нийтлэг ёс журам болох бусаддаа хүндэтгэлтэй хандах, бусдын үгийг, санаа бодлыг сонсох чадварт хэн хүнгүй суралцах шаардлагатай.

Иргэдийн дийлэнхийн ойлголтоор шүүх хуралдаанд хэрүүл сайн хийсэн тал нь ялдаг гэх ташаа ойлголт одоог хүртэл түгээмэл. Зүй нь шүүх хуралдаан бол үндэслэл бүхий тайлбар, түүнийгээ нотолсон баримтуудыг дэлгэн тайлбарлах, мэтгэлцэх зарчмаар явагдах ёстой. Тиймээс нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах, шүүхэд хүндэтгэлтэй хандах, өөрийн гаргаж буй нэхэмжлэл, гомдлоо өөрийнхөө үгээр, бусдыг гутаан доромжлохгүйгээр тайлбарлахаар бэлтгэж ирэх нь зүйтэй.

  • Шүүх хуралдааны дэг сахихгүй байх

Шүүх хуралдаан бол тодорхой дэг журамтай, дэс дараалалтай байдаг. Иргэдийн хувьд голдуу асуулт хариултын үе шатуудад хэрүүл хийх, өөрийн тайлбар хийх дарааллаас  түрүүлж ярих, шүүгчийг үл хүндэтгэх, гар утсаараа ярих, мессэж бичих зэрэг ёс зүйгүй үйлдлүүд гаргадаг. Үүний үр дагаварт иргэн таныг хурлын дэг сахиагүйтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээ авах эрх шүүгчид бий гэдгийг сайн санах хэрэгтэй.

  • Зайлшгүй тодруулах шаардлагатай үйл баримт, нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргах

Иргэний хэргийн шүүхийн нэг онцлог бол хэргийн оролцогч нар нотлох баримтуудаа гаргаж өгдгөөрөө онцлогтой. Нотлох баримтаа хуулийн шаардлагад нийцүүлэн гаргахаас гадна хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бусдын эзэмшлээс хуулбарлуулан авах, гаргуулахаар шүүхэд хүсэлт өгөх эрх талуудад бий.

Тэр ч үүднээс иргэдийн хувьд нэхэмжлэлээ гаргаад өгчихсөн шүүх нь шийднэ биз гээд хаяж явдагаасаа болоод өөрийн талд шүүхийн шийдвэрээ гаргуулж авч чадахааргүй нөхцөл байдалтай болдог.Тиймээс шаардлагатай баримт, ач холбогдол бүхий баримтуудыг тухайн бүрт шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлж байх нь туйлын чухал.

  1. Хууль зүйн төлбөртэй зөвлөгөө авахаас цааргалах

Иргэдийн зөвлөгөө авах нь эрхийн асуудал боловч шүүхийн шатанд болж буй үйл явдалд /шүүхэд хүсэлт гаргах, нэхэмжлэл гаргах, тайлбар өгөх, гомдол гаргах г.м/ мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй шаардлага тулгардаг. Гэвч төлбөртэй зөвлөгөө авахаасаа, багахан мөнгө зарцуулахаасаа цааргалаад өөрт ашигтай мэдээлэл, зөвлөгөөгөө авдаггүй.

Тэр ч үүднээс өөрийн гаргах гэсэн санаагаа тайлбарлаж чадахгүй, өөрт ашиггүй байдлаар тайлбар гаргах зэрэг эрсдэлтэй тулгадаг. Тиймээс иргэд мэргэжлийн хүний туслалцаа авахаас бүү цааргалаарай. Гадуур олон мэргэжлийн залуус хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч байгаа.

Өмгөөлөгч Б.Чулуунгэрэл