БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ УС ЦАГ УУРЫН САЛБАРЫН ЗАРИМ НЭГЖҮҮДЭД МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА

3 сарийн өмнө 96
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан билээ. Энэхүү жилийн ажлын хүрээнд Ус цаг уур, орчны шинжилгээний орон нутгийн салбарт ажиллаж, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах гэх зэрэг олон талт ажлыг хийж хэрэгжүүлсээр байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ салбарын орон нутгийн байгууллагуудад ажиллах явцад албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу Япон улсын Ямаха брендийн туулах чадвар сайтай мотоциклоор 32 салбарыг хангаж байгаа бөгөөд, төлөөлөл болгон Хөвсгөл, Ховд, Говь-алтай аймгийн УЦУОШТ-ийн дарга нарт түлхүүрийг нь гардуулан өглөө.

Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын ажиглагч нар хэмжилтийн мэдээгээ жилийн 4 улирал байнгын, тасралтгүйгээр хийж гүйцэтгэдэг ба дунджаар 3-7 км замыг туулдаг байна. Ийнхүү Хөвсгөл аймгийн 12, Ховд аймгийн 10, Говь-алтай аймгийн 5, Завхан аймгийн 4, Увс аймгийн 1 буюу нийт 32 Ус цаг уурын салбарын 32 нэгж мотоциклоор хангагдлаа.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар