БАЯН өндөгний үйлдвэр: Өндөглөгч тахианы 40 гаруй хувь нь галд өртсөн

1 долоо хоногийн өмнө 63
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Өчигдөр /2024.06.04/ Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах "Баян" өндөгний үйлдвэрийн аж ахуйд томоохон хэмжээний гал гарсан байдаг. Онцгой байдлын алба хаагчдыг очход, шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга" гэж ОБЕГ-аас мэдэгдсэн.

Тэгвэл галын дараах нөхцөл байдлын БАЯН өндөгний үйлдвэрээс мэдэгдэл гаргажээ. Тодруулбал,

"Өчигдөр гарсан галд нийт өндөглөгч тахианы 40 гаруй хувь нь өртсөн харамсалтай үйл явдал боллоо. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажилладаг хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэнд талархаж, цаашид хамтран ажиллахыг хүсье" гэсэн байна.