Айлын гэр шатааж, хүнийг хөнөөхөөр завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа зугтсан этгээдийг Туркээс баривчилжээ

1 сарийн өмнө 110
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс энэ сарын 16-нд албадан авчирчээ.

Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг хөнөөхөөр завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ