СОНСГОЛ:Д.Ганбат: Нөгөө үл үзэгдэгч гар төсөл гацаагаад байдаг юм уу.. МАН зоригтой байгаач

4 сарийн өмнө 146
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

“Нүүрсний”хянан шалгах түр хорооны хоёрдахь шатны. сонсгол гуравдахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-ийн  үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Энэ үеэр

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төр дангаараа төсөл хэрэгжүүлээд аваад явах боломж бий юу?

Тавантолгой Дулааны цахилгаан станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г. Тэнгэр: Ойрын хугацаанд шийдэгдэнэ. Энэ төслийг дангаараа Засгийн газар дааж чадах уу хариулж мэдэхгүй байна. Энэ төсөл маш ашигтай.  Мөнгөн урсгалынхаа тооцоо судалгаагаар зээлээ 8 жилийн хугацаанд хүүтэй нь бүрэн төлөөд станц ашиглалтад орвол ашигтай ажиллах дүр зураг харагдаж байгаа.  Найман жилийн дотор зээлээ бүрэн төлөөд цаанаа ашигтай ажиллах төсөл юм.  

-УИХ-н гишүүн Д.Ганбат: Монголын ард түмэнд хэрэгтэй ашигтай төсөл болохоор л явдаггүй. Хөдөлдөггүй. Хэн саатуулаад байдаг юм бэ. Үл үзэгдэгч гар ч гэнэ үү, хүн ч гэв үү яриад байсан. Бараг арав гаруй жил боллоо.  

 Г.Тэнгэр: Би томилогдоод гурван жил болж байна. Хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй компанийг сонгон шалгаруулъя гэж зорьж байгаа.

Д.Ганбат: МАН зоригтой байгаач ээ. Ард түмэнд ашигтай төсөл дээр нэг нэгнээ хараад суугаад байдаг.