Намрын чуулгандаа суугаагүй, хойш суудаг гишүүнээр Ц.Анандбазар тодорчээ

2 сарийн өмнө 153
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Намрын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 35 удаа хуралдсан бөгөөд чуулганы хуралдаандаа огт суудаггүй, шалтгаангүйгээр олон удаа тасалсан гишүүнээр   Ц.Анандбазар тодорчээ. Тэрбээр сонгогдсон тойрогтоо ажиллаж, айрагны хөшөө барьсан шигээ явж, харин гол ажлаа умартсан бололтой. Түүний дараа Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг, Д.Батлут  гишүүн орж байна. Ё.Баатарбилэг гишүүний хувьд хуралдаандаа суудаггүй шалтгаанаа хуулийн байгууллагад шалгуулж байгаа хэмээн тайлбарладаг байна.  Харин хамгийн их буюу 17 удаа хоцорсон гишүүн нь  Сү.Батболд, П.Өнөрболор нар аж. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд дөрвөн удаа суусан бөгөөд бусад цагт чөлөөтэй,  эс бөгөөс гадаад томилолттой байжээ.   

УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд сууж, хууль хэлэлцэн батлах. Гэвч манай парламентын гишүүд ажилдаа ирэхгүй байх нь олонтаа.  УИХ-ын гишүүд ажилдаа ирээгүйгээс чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, чухал хуулиуд "унах" нь энүүхэнд болоод буй.